Миний цаг : Та надад биш мөнгөнд хайртай...

Та надад биш мөнгөнд хайртай...


“Та надад биш мөнгөнд хайртай” гэж охин уурсан хашгирч, намайг ийм байдалд орсонд тэгж ярьвал та л буруутай гэж хэлсэн тухай танил эмэгтэй ярьж суулаа. 16 настай охин нь жирэмсэн болж, хэнд ч хэлэлгүй зулбуулах эм уучихаж. Хоёр хоног ухаангүй хэвтсэнийхээ дараа ээждээ хэлсэн үг нь энэ. Хүнтэй адилхан мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэхдээ аав бид хоёр нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хуруу хумсаа хуйхлан зүтгэж байхад гэж суугаа түүний үг ч нэгийг хэлэх шиг. Би ч гэсэн жаахан охинтой. Түүнийгээ өглөө нойрмогоор нь чирэх шахам цэцэгрлэгтнь хүргэж өгөөд оройхон нэг их ядарсан хүн очоод л унтаад өгнө. Амралтын өдрүүдээр гэр зуурын ажилд түүртээд сайн ярилцаж чаддаггүй. Нэг л мэдэхэд миний охин ч нас биед хүрнэ. Охинтойгоо их ойр дотно байж, ний нуугүй ярилцаж байхгүй бол бүхий л зүйл болоод өнгөрсөн хойно амаа барих вий гэсэн айдас өөрийн эрхгүй төрж байна. Арван жилийн сургуульд байхад аав ээж “Даалгавараа хийсэн үү? Хичээл ном гайгүй юу? Битгий гадуур тэнээд байгаарай” гэсэн жижүүрийн цөөхөн үгээр ярилцдаг байжээ. Одоо би ч хүүхэдтэйгээ эвийг нь олоод ярьчихаж чадахгүй байна. Том хүн том хүнтэйгээ л ярьдаг. Харин жижигхэн хүүхэд томчуудтай ярьж болдоггүй гэсэн ойлголттой өдий хүрчээ. Хүүхдийнхээ хамгийн сайн найз нь байж, нуух хаах зүйлгүй илэн далангүй байхсан гэж боддог ч нөгөөх л хуучин байдал хэвээрээ.

Ө.Энхмөнх: Өөрийгөө голох л юм

Би геологийн инженер мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэй. Том нь энэ жил сургуульд орсон. Харин бага нь ой гарантай. Айл гэрийг авч яваа эр хүн болохоор мөнгө олж, үр хүүхдүүдээ тэжээх л үүрэгтэй. Би олон өдрөөр, заримдаа хэдэн сараар томилолтоор гэрээсээ хол явдаг. Сүүлийн үед гэр бүлдээ илүү их цаг зарцуулахсан гэж боддог болсон. Энэ ажлаасаа гараад өөр ажил хийлээ ч үүнээс их цагийг үр хүүхэддээ зарцуулж чадахгүй байх. Миний цалин бусадтай харьцуулбал боломжийн. Гэхдээ л хангалттай гэж хэлж чадахгүй. Хүүгийнхээ хөлд орох гээд тэнтэр тунтар алхаж байгааг нь, хэлд ороод ээжээ гэж анх дуудахыг нь сонсож чадаагүй ээ. Заримдаа хүүхдүүддээ эцгийн хайрыг өгч чадахгүй байна уу даа гэж өөрийгөө голох л юм. Гэхдээ амьдрахын тулд мөнгө яалт ч үгүй хэрэгтэй л байна шүү дээ.

Амьдрал авч яваа эр хүнээс ар гэрийн амьдрал шалтгаалдаг. Хээгүй, гүндүүгүй, “тулга тойрсон” авгай хүүхдийн асуудалд орооцолддоггүй, хааяахан том дугарчихаад бусад үед телевизийн удирдлага бариад буйдан дээр сууж байдаг хүнийг аав гэдэг ч юм шиг. Шөнийн бор хоногтоо гэртээ ирж, авсан цалингаа ээжид хураалгаад, дахиад л ажлын төлөө алга болдог хүн ч гэж хэлж болох юм шиг. Дуу, шүлэг дээр ч тэр аав гэхээр тамхи татаж, харцаараа зэмлэсэн, үг дуу цөөтэй тийм л хүнийг дурсэлдэг шүү дээ. Ингээд бодоод байсан чинь бид хүүхэдтэйгээ ярилцах, түүнийг ойлгох, хүндлэх, тохиолдоод байгаа асуудлуудад гарц хайж байгаагүй зүгээр л мөнгөөр дамжуулан хүүхдүүдээ хайрладаг гэхэд хилсдэхгүй нь. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ажил хийж байна. Гэхдээ энэ яахав. Амьдралын шаардлага. Харин зарим эцэг эхчүүд хэдэн цагаар ч хамаагүй телевиз үздэг хэрнээ хүүхэддээ тэр бүр цаг гаргадаггүй. Ээж, аавуудын хувьд ч хүүхэдтэйгээ найз шиг нь байж, чин сэтгэлээсээ ярина гэдэг бэрх асуудал. Тэд өөрийн эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Хүүхэд хар зөнгөөрөө хүн болох ёстой, бараг л бурхны зурсан заяа төөргөөр явна биз гэх нь холгүй зүйл ярьдаг хэнэггүй хүмүүс олон байдаг.

Б.Алтанцэцэг: Охинтойгоо ойлголцож

чадахгүй болохоор тавгүй байдаг

Би оюутан байхдаа анхныхаа хүүхдийг гаргаж, аав ээжээрээ харуулсан. Дөрвөн нас хүртлээ эмээ өвөөтэй нь байлгаад гэртээ авчирсан ч нэг л дасч өгөхгүй байхаар нь буцаагаад ээж аав руугаа явуулчихлаа. Дөнгөж ажилд ороод байсан болохоор хөл гараа олох гээд түүртэж ч байсан үе. Одоо охин минь 12 настай. Эмээ өвөө хоёр нь нас барснаас хойш надтай дуугарахгүй, өрөөндөө хаалгаа түгжээд суучихдаг болсон. Боломж бололцоо тааруу байсан ч жаахан байхад нь хүчээр ч болсон дэргэдээ авчирдаг байж гэж бодох боллоо. Ажил төрөлдөө нэр хүндтэй, байр сууриа олчихсон ч гэсэн охинтойгоо ойлголцож чадахгүй болохоор нэг л тавгүй байдаг юм. Ангидаа найзтай болов уу, ингэж яваад муу хүмүүст уруу татагдах вий, эсвэл ингэж байсаар мэдрэл нь муудчихвал гээд элдвийн муу зүйл бодогдоод тайван байж чадахгүй л явна.

Залуу эцэг эхчүүд хүүхдээ ээж ааваараа харуулахыг хамгийн сайн сонголт гэж боддог. Би одоо ч ээж ааваараа хүүхдээ харуулаад л явж байгаа. Алтанцэцэгтэй ярилцсаныхаа дараа дахиад л түгшүүр төрөөд...

Хүүхдээ буруу зүйл хийлээ хэмээн уурлаж, алганы амт үзүүлэх үе бий. Гэр бүлийн хүчирхийлэл энэ тэр гэж сүржигнэх гэсэнгүй. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод алгадаад авахад буруудах нь юу байхав. Гэхдээ бүх асуудлыг алганы амт үзүүлсэнээр шийдэж чадахгүй шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан авирт янз бүрээр л нөлөөлдөг. Зарим эцэг эхчүүд муу зан авирыг нь үл тоомсорлон, сайн талыг нь дөвийлгөн сайшаах нь үр дүнтэй гэж үздэг бол нөгөө хэсэг нь хүүхдэд болох, болохгүй зүйлийн хязгаарыг шууд хэлэх ёстой гэж үзэж байх юм.
Саяхан ном уншиж суугаад “Эцэг эх хүүхэдтэйгээ хэдий чинээ найрсаг харилцаатай байна төдий чинээ хүүхэд тэдний зөвлөгөөг хүлээн авах болно. Энэ харилцаа бага багаар бүрэлддэг бөгөөд түргэвчлэх ямар нээгн арга байдаггүй. Хүүхдэд тавих хөндлөнгийн хяналтыг бага багаар багасган хүүхдийг аль болох бие даалган асуудлыг шийдүүлж сургах хэрэгтэй. Та хүүхэддээ маш их итгэдэг, тэдний чадварыг үнэлдэг болохоо батлаж харуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөртөө илүү итгэлтэй болж гэр бүлд дулаан харилцаа бий болдог” гэсэн өгүүлбэрийг тэмдэглэж авлаа.

М.Гэрэлтуяа 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

охинтойгоо ярилцаац, ингэж явжаад тэрнээсээ ийсэн юм болохжаан. би ч ийм л охин байсан алдаж л байсан, би өөрөө л ээжтэйгээ ярьж эхэлсиймдаа, одоо ээж бид 2 найзууд л гэсэн үг.

Света

Ээж аавууд хүүхдийнхээ хамгийн сайн найз нь байх ёстой л гэж боддын. Гэхдээ амьдрал дээр тэгж чадахгүй л байна. Нэг уулын орой дээр гарах гээд л мацаад мацаад байдаг. Тэр оргил дээрээ гарсан чинь хов хоосон байгааг мэдрэх хэцүү байх. Яг тэрэн шиг хүүхдээ, амьдралаа аваад явчих мөнгөтэй болъё гээд зүтгээд байдаг. Ажил төрөл ок болсон чинь хүүхэд нь... Тийм л санаагаар бичсийн.

ddsan (зочин)

Hi template-n chin zurag xaragdahgui bn, GooGle deerees zuragnuudiig ni avaad oor gazar host xiij bgaad templtae ruugee oruulaa

Зочин

taichigch u

Света

Юун тайчигч вэ? Би нь ухаандаа бол гөү гөү дээрээ блог нээх гэж бөөн юм болж болж арай гэж орж ирсэн Гэрэлтуяа гэдэг хүн юмсан. Тайчигч гэдэг нь хоч юм уу?

Света

Андуураад байсан тайчигчийн учрыг одоол олжийно доо. Хэ хэ майр гайхсан шд аль дээр.

SJoker (зочин)

Аавтайгаа учраа ололцож чадахгүй байсаар байгаад тусдаа гарах шив дээ. За характэр тэс өөр болчижээ. Энэ юуных вэ

ЦЭЦЭГЧИН (зочин)

АХИАД Л УРТААС УРТ БИЧЛЭГ. АХИАД Л БИ ОЙСОНГҮЙ. АХИАД Л ТЭНЭГЭЭ МЭДЭРЧИЙНЭ АХИАД Л ӨӨРИЙГӨӨ ЗҮХЛЭЭ ГЭСССС ХАХАХА ЗАЗА ЮУТАЙ Ч ТОГЛООМ БОЛ ХИЙХ ГЭЭГҮЙ УНШМААР Л БАЙНА ДААН Ч УЧИР БАЙДЛАА ТООЧСОН ТУЛ НААГ ОЙЛГОХ БАЙХА АА ЧИ УХААНТАЙМ ЧИНЬ. ГЭХДЭЭ БИ УНШААГҮЙ Ч БИЧЛЭГ ДЭЭ УРТААС УРТ ИЙМ СЭЭГИЙ ҮЛДЭЭДГЭЭ МЭДЭРЛЭЭ Л ДЭЭ ГЭССС ХЭХЭ

Света

Харин тиймээ. Урт л даа RedBLOODED. Гэхдээ би бичих гэж майр их гичээсийн болохоор хасч танамааргүйайнөө.

Хэрлэн (зочин)

чиний бичлэгүүд надад таалагддагшт... хэхэхэ. бивол цэвэр эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд нээрэнгээсээ ээж аавтай ярих гэхээр чадкү харин эмээ өвөөтэй бол чадаад байдийн. яагаад ч юм дотно юмаа ярих гэхээр нэг л хар элгийн хүн шиг санагдаад байдий...

Света

Хэнтэй ойр дотно байна тэрэнтэйгээ л илүү ойлголцдог шиг байгаам. Эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд их хэрсүү байдг шиг санагддын. Миний зулзага ч одоо эмээ өвөөгийн хүүхэд. Өөрийн гараар өсгөмөөр байсан ч чадкулайна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)