Миний цаг : Бодлууд...

Бодлууд...

Би нэг хүнийг гомдоочихож... Хэзээ, яаж гэдгээ мэдэхгүй... "Чи тэгж бодохгүй шдээ" гэчихээд цааш нь харин юу ч хэлсэнгүй. "Найз нь яасын? Ямар нэг зүйлийг буруу хийсэн, хэлсэн бол засч залруулъя" гэхээр хариу хэлэхгүй. Би яачихсан юм бол??? 

Надад нэг хүн их гомддог гэнэ. Хэлсэн үйлдлүүд чинь надад сайн санасаны илрэл гэх мөртлөө "Яагаад намайг загнаад байдаг юм бэ? Ажил албан тушаал доогуур болохоор уу?" гэх юм. Харин би бодохдоо тэр хүн надад гомдох учиргүй л баймаар санагдаад байх юм. Бие нь өвдлөө гэсэн яагаа бол? Нөгөө нэг хар юм нь дээрэлхэх вий??? Би санаа зовоод утсаар ярьж, мессэж бичиж... Тэрнээс ирэх хариу сэтгэл гонсойлгох үед л "Өө тэнэг юм уу?..." гэх мэтчилэн жаахан муухай үг хэлчихдэг минь үнэн. Гэхдээ би тэр хүнийг сайн сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүёдэг атал харин тэр гомдож явдаг байх нь... Би яах ёстой юм бол? 

Ойрд сэтгэл санаа нэг л тогтож өгдөггүй. Сэтгэл гутралын өвчин тусч байгаа юм биш биз гэсэн бодол хүртэл төрөөд л... Сэтгэл санаа тогтворгүйтэх шалтгаан нэгээр тогтохгүй байгаа ч хамгийн том шалтгаан нь тэд намайг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэсэн "тэнэг" бодол.

Цас орохоор баярладаг байсан чинь больчихож. Хэзээнээс цасанд "дургүй" болсноо бас л санадаггүй. Цаснаас үнэртдэг тийм гэхийн аргагүй нэг л дотно үнэр... Өвөлтэй холбоотой гэгээн дурсамж бүр тэр үнэрээс ирдэг байж... Өнөөдрийн цас үнэр ч үгүй, өнгө ч үгүй мэт... "Гадаа цас ороод  гоё байна. Гадуур алхая" гэж догдлол өнөөдөр лав алга. Цасны үнэр, цас орохоор төрдөг тэр догдлол хэзээ эргэж ирэхийг би мэдэхгүй...



start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
odko (зочин)

chi ter hunteigee sain yariltsaad uzvel yasiin be yagaad ch yum chamaig buruu oilgood bj boloh yum. harin tsasnii tuhaid bi ch adilhan tsas orohoor dogdlood setgel hurtel gegelzeed hairtai hun maani tsas dor namaig huleegeed zogsoj bgaa yum shig bi medegdehgui araas ni guij ochood tevreed avmaar ch yum shig sanagddag. boroo bas adilhan saihan setgegdel turuuldeg shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)