Миний цаг : Энэ амьдралын хамгийн дотно эр хүн минь...

Энэ амьдралын хамгийн дотно эр хүн минь...

Одоогоос таван жилийн өмнө түүнийгээ анх удаа харж, харсан даруйдаа дурлаж, өөрийнхөө нэг хэсэг хэмээн бодож, хэзээ ч дэргэдээсээ явуулахгүй байхсан гэхдээ гараас нь чангаас чанга атгаж... Өдөр хоног урсаад л... Тэр минь одоо ч миний дэргэд. Жаргалтай байгаагаа мэдрээд, сайхан л байдаг. Хэнэггүй юм шиг хэрнээ зөөлхөн харц, хацрыг минь илж, гарыг минь атгадаг бүлээхэн дулаахан гар... Хайртай шүү гэж хэлээд үнсэх булбарайхан уруул... Өөр ямар ч жаргалтай хормоор сольж боломгүй түүний минь инээд... Хэтэрхий бүр хэтэрхий хайртай шүү, чамдаа. Өглөө өврөөс чинь холдмооргүй, өдөржин сэтгэлд уяатай өнжих чи минь энэ амьдралын хамгийн нөмөртэй, нөөлөгтэй, сайхан эр хүн... Ээж нь хүүдээ хайртай шүү. Урд шөнө хүүгээ өвөртлөөд унтах гээд өргөөд бараг дийлсэнгүй. эр өсөж эсгий сунана гэж... Хүү минь хамгийн хайртай эр хүн минь... Чиний дэргэд энэ хорвоо илүү зөөлхөн дулаахан, хайрламаар санагддаг шүү. 
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

mm goe blog bn

Чойрын хүү (зочин)

Сайн уу . Эр өсөж ээжийгээ ачлана аа.

Света

GalaStaR: Баярлалаа.

Чойрын хүү: Ачлаад эхэлсээн. Дандаа баярлуулдын миний хүү

Гүмүда

Хүнд буй сайн сайхан бүхний эх болсон ижийнхээ сэтгэлийг зовоохгүй, ачийг хариулж, сайхан амьдарна гэж амлахгүй ч...
Харин хог, буртаг нь дээш хөвж, сувд эрдэнэ нь ёроолд нь тунах далай адил амьдралд, бүттэн нэртэй сайн явбал төрүүлж өсгөснийх нь ачийг хариулсан мэт болдог юм гэнэлээ. Хүү тань эхийнхээ итгэлийг алдахгүй гэдэгт найдаж байна.

Света

Гүмүда: Зүгээр л дэргэд минь байхад л болноо. Миний ачийг хариулах ёстой гэж боддоггүй ээ. Харин энэ хорвоод авчирсан хүн нь би болохоор хариуцлагаа ч бас хүлээх учиртай гэж боддог юм.

Joe.

хүүтэй маш их хайртай ээж шүү гоя

Гүмүда

aaaaanhaa eh huni hair hyazgaargui gdg ene baihda

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)