Миний цаг : Би ойлгохгүй байна...

Би ойлгохгүй байна...

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Охиноо хөтлөөд өглөө эртлэн хичээлийн шинэ жилийн нээлтэд очсон юм. Есдүгээр сарын нэгэнд ангидаа очих хичнээн сайхан байдаг билээ дээ. Би л лав яардаг л байсан. Гэхдээ сэтгэл эг л тавгүй болчихлоо. Охин маань 3-р ангид орж байгаа юм л даа. Нэгдүгээр ангид нь залуухан эмэгтэй багш хүлээж аваад л овоо гайгүй байлаа. Гэтэл өнгөрсөн хичээлийн жилд тэр багш нь байхгүй гээд өөр нэг багш авлаа. За яахав гээд байсан чинь энэ жил анги дүүргэлт муу байгаа учир ангийг нь тарааж бусад ангиудад хуваарилаж байна гэдэг байгаа. Ингэж болдог юм уу. Гурван жил гурван өөр багшийн гараар дамжаад, дээрээс нь хамт сурч байсан ангийнхнаасаа шал өөр хүүхэдтэй нэг ангид сууна гэхээр охин маань жаахан сэтгэл дундуур байна л даа. Аргадаад гуйгаад за яахав өөр ангид орчих гэж байгаа ч миний ч гэсэн дургүй хүрч байна. Энэ боловсролын салбар чинь нэг захирал солигдохоор, нэг дарга өөрчлөгдөхөөр дагаад хувирч байдаг зүйл биш л гэж бодоод байгаа юм. Нэгдүгээр ангидаа охин маань чамгүй сайн сурч байсан. Дүүргийн математикийн олимпиадын аварга болж байв. Хоёрдугаар ангидаа сурлага жаахан муудаад байгаа юм шиг санагдсан. Энэ жил яамар болохыг би таашгүй. Муухай үг хэлмээргүй л байна... Гэхдээ өөрийн эрхгүй "Өө хараал идсийн" гэдэг үг амнаас унаад байна.  Есдүгээр сарын нэгэн ерөөсөө миний баяр даа... Дуу ч сайхан л даа. Гэхдээ өнөөдөр миний охин сэтгэл дундуур... Би ч ялгаагүй. 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Joe.

цооо

Joe.

хммм тэгэхээр үнэн тэнэг байдийшд би бас тэгэж байисйшд олоон жилийн өмнө анги бутраад...

chimge (зочин)

haraal idsen holduu tolgoitoi tushmeduud huuhduudeer togloj yaasan duusdaggui yum beee huuhduud bol bidnii ireedui itgel naidwar az jargal ineed hoor mini bolohoos darga nariin shounii ezed bish shuu. Huu ni tsetserlegt yawdag surguulid oruulahaas ch aij bn6

Света

Манай багануур нээрээ арай бишээ. Нэг байсан сургууль хоёр болж хуваагдаад... Сахил хүртээд шал дордов гэдэг л болж байх шиг.

Boldoo (зочин)

Ene ali surguuli we?

Света

Боловсрол цогцолбор

chag chag (зочин)

teneg yumnuud manai duurgiin udirdlaguud ugaasaa l yu ch hiideggui taraaj butargahaas uur yu chaddag yum be uursdiiguu medreed ajlaa ugvul taarah yumaaa

Света

Чаг чаг: Өг гээд авчихдаг бол ч... Гэхдээ яахав бүр юу ч хийгээгүй гэж үгүйсгэж болохгүй байхөө:::

Ganaa (зочин)

Dajgviee gaigui l ba amidral shvdee..........

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)