Миний цаг : Охинд минь дурлах тэр залууд - 4

Охинд минь дурлах тэр залууд - 4

Харах нүдний цөцгий шиг 

Хайртай ганцхан охинтой билээ

Харз усны долгио шиг 

Хархан нүдэн үр минь билээ

Элэг зүрхний голоос

Эмтэрч хайрланам түүнийгээ

Эмзэг ариухан сэтгэлийг нь

Энхрийлж өрөвднөм сэтгэлдээ

Ирэх хаврын цэцэг

Инээж дэлгэрдэгийн адилаар

Анхны ариухан борооноор

Амьтай болгон баясдгийн адилаар

Энэ хорвоод намайг

Ээж болгон мэндэлсэн

Энхрий охиныг минь хайрлах

Эр хүн таньд бичиж байна

Алтан дэлхий уужим ч

Амьтан бүхэн жаргадаггүй

Амин ганц үрийг минь

Алаг нүд шигээ хайрлаарай

Ээжийнхээ сэтгэлээс ургасан

Энхрий цагаахан сарнай гэж

Энэхэн замбуулингийн хаанаас ч 

Эрээд олдохгүй эрдэнэ гэж

Сормуус нойтон үрийг минь

Сэтгэлдээ хайрлаж амьдраарай

Сэргэлэн жаахан аалийг нь

Сэргээж хөглөж яваарай

Уйлах нулимс байлаа гээд

Нэрж барахгүй хорвоо

Уур бухимдал байлаа гээд

Нэгнээ ойлгодог жам

Буцааж авч болохгүйгээс

Үгээ хэлэхдээ бодоорой

Буцаж урсах гол үгүй

Үнэний голтой амьдраарай

Надад байгаа ганцхан сувд

Нартад заяасан энхэрхэн үр

Сарнай ганцхан охинтой минь 

Сайхан амьдраарай... 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Эгэл хүн (зочин)

dajgui bolje hadam eejuud hurgende ingej heluul kk my blogt zochloroi urij bna amjilt

^_^ [*}{*] ^_^ (зочин)

сайхан шүлэг байна чамд амжилт хүсье

Tseegii (зочин)

Gerlee amjilt saihan shuleg bna .Neeree l eh hun ingej l helj bodno te nzdaa amjilt bas sanaj bnaa

Света

Эгэл хүн: БАярлалаа. Блогоор тань зочилсоон.
^_^ [*}{*] ^_^ : Баярлалаа.
Tseegii: Блогоор орж гарсанд талархая. Нээээх сайхан нартай өдөр уулзнаа.

NIti (зочин)

Saihan medremj baina...

Зочин

Өөр өнцгөөс хэн нэгэн ингэж харахгүй байхаа бүх зүйл давтагдашгүй байдаг үнхээр гое санагдаж байна шүү

Dotno tanil (зочин)

sain uu
BBS aan neeree S3 bolson biluu
Saihan shuleg bna
Chamaas enees iluu ih amjiltuud garna gej bi boddog shuu.... Huleej bna

Света

Нити: Үнэхээр сайхан мэдрэмж... Миний гэсэн бүхэн хамгийн дотно сайхан байдаг. Миний охин...

Зочин: Баярлалаа.

Дотно танил: Хэ хэ.Бүүр нэргүй болгоод... Хүлээлтийг тань үнэ цэнэгүй болгохгүй гэж хичээнээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)