Миний цаг : Хүмүүс...

Хүмүүс...

Гадаа бүүдгэрдүүхэн байгаа болоод ч тэр үү, сэтгэл нэг л тавгүй. Яамаар ч юм бэ дээ гэж амандаа үглэснээ гадуур гарч ганц нэг хүнтэй уулзаж, захиж хэлсэн ажлаа асуухаар эрс шийдлээ. Одоо цагт айлуудад тэр бүр харагдаад байдаггүй, оросын хуучны мебель шкаф нэг их зовлон үзээгүй болов уу гэмээр өнгөтэй харагдана. Нэг шургуулгыг татаж, нямбай индүүдсэн цайвар жинс, хар хүрэн цамц авч өмсөөд саяхан л сэтгэл тавгүйтээд хэмээн бодож байснаа таг мартан гэрээсээ гарлаа. Ойрын үед юм юм л болохгүй байгаа мэт санагдаж, амьдралд гутрах болсон ч өнөөдөр нэг л хийморьтой азтай байх юм шиг сэтгэгдэл төрөн алхаагаа түргэсгэв. Хүний амьдралаа гэж... Цаг хугацаа ч амархан юм даа... Би ингээд явж байх ч гэж... Эр нэг эндэж, эрэг нэг нурпдаг... Ийнхүү явсаар хэдэн сарын өмнөөс л ажилд авахаар амлаад байгаа компанийн үүдэнд нэг мэдэхэд ирчихсэн байв. Угийн ажил төрөлдөө сайн, хүний ая эвийг олчихдог, бас ч шаггүй царайлаг  гэж өөртөө итгэх, нөгөөтэйгүүр хүмүүс нэг их муу хандаад байдаггүй болохоор ажил аандаа бүтнэ хэмээн. найдна. Хэдхэн. жилийн өмнө байсан бол энэ компанидтоож ажиллахгүй ээ гэж онгирохоор нэгэн байсан ч амьдралын эрхэнд өнөөдөр ийм л болчихож. Түүний юу чаддаг байх нь нэг их олон хүнд хамаагүй болжээ. Гэхдээ л тэрээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахыг эрхэм болгоно. Улаанбаатар хотоос хөдөөгийн жижигхэн сууринд шилжиж ирээд мэргэжлийн ажил хийх гэж зүтгэж зүдэрсээр нэлээд хэдэн сар хөлсний жижиг байрандаа суучихжээ. Анх ирээд овоо хэдэн цаастай байхдаа байраар хагас жилээр хөлсөлсөн болохоор дахиад ганц нэг сардаа бага зүйлд санаа зовох аж. 10-аад жилийн өмнө энд амьдарч байсан ч таньж мэддэг хүн эрс цөөрчээ. Гэхдээ бүр оргүй нь ч юув. Нүүрнийы буян байна даа танил талууд аараа дамжуулан ажилд орохоор ийн явна. Компанийн үүпээр оруут харуул залуутай мэндлээд "Дарга чинь байна уу?" гэж асуунгаа хэзээнээс хүмүүст таалагддаг том цагаан шүдээ гарган инээв. "Байгаа" гэсэн товчхон хариултыг хэнэггүйхэн хэлсэн залуу хоёр гурав алхсаных нь дараа "Ахаа..." гэж араас дуудаад "Та" хэмээн үгээ сунжруулснаа "Манайд ажилд орох гээд хөөцөлдөөд байгаа юм уу?" гэв. "Тиймээ. Яасан?" гэвэл "Даргатай уулзчихаад буугаад ирэхээр чинь би нэг хүнтэй уулзуулж өгөх үү?" гэлээ. "Хэ хэ тэгээрэй л дээ. Өнөөдөр ч гайгүйхэн мэдээ дуулчих байх олгэж горьдоод байна шүү" гэсээр орж явчихав. 

Саяхан л өөрийгөө ажил төрөлтэй болчихсон мэт хөөрч байсан сэтгэл... "Үгүй ерөө... Муу шалчиганасан новш чинь харин юу вэ... Ёстой нам цохиод унагачихмаар дурак юм даа...". Үүдэнд өнөөх харуул залуу уруулдаа яльгүй инээмсэгэлэл тодруулан зогсоно. Шоолоод байгаа юм байх даа гэж харсан бүхэнд хорсол төрөн хажуугаар нь хараагүй мэт өнгөрөх гэтэл өнөөх харуул "Ахаа..." гэж сунжруулан дуудав...

Ажилд оров. Харин одоо ч хорсол төрсөөр...

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Dream

Ажил ажил ажил гээд л, гэр бүлээ мартаж болдгүүм шү. . .

САНАСААР

хахахахаха
овоо харуул вээ
гэхдээ хаанаасаа харуулч гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)