Миний цаг : Сүүдэр

Сүүдэр

 Түүний тухай яриа одоо ч өрөөнөөс өрөө дамжин нэмэр хачиртай яригдсаар. Гэсэн ч түүнийг хаашаа явсныг нь ч мэдэх хүн олдсонгүй. Түүнийг эрж хайх нэгээхэн ч хүн алга. Түүнийг явсны орой Сүхээ орныхоо гудсан доороос нэгэн ном олсон бөгөөд номных нь завсар түүний үлдээсэн зурвас байсныг хэнд ч хэлсэнгүй. Өдөр хоног өнгөрсөөр л... Түүний хувьд амьдрал орвонгоороо эргэжээ. Итгэл, хайр, мөрөөдөл, ирээдүй... Юу ч байхгүй мэт хоосон сэтгэл. Түнэр харанхуйд төөрчихөөд хэн нэгнийг ч дуудахаасаа залхан цөхөрсөн мэт... Ганцаардаж цөхөрсөн сэтгэл нь бусдыг үзэн ядах, хорсон зэвүүцэхийн хар манангаар бүрхэгдэж, зөрөөд өнгөрөх хүн бүр өөрийнх нт энэ гаслант амьдралын буруутан мэт санагдана. Гудамжаар алхаж явахад санаандгүй мөрлөчихсөн залуутай "Нохой гахай" гээд элдэв үгээр дайран хэрэлдэж, мөрөөрөө ажилдаа яаран алхах бүсгүйг хүртэл "Энэ муу янхан" хэмээн үзэн ядна. Гэвч тэр өөрөөсөө өөдсийн чинээхэн ч бурууг хайсангүй. Энэ хорвоо дээр төрүүлж өсгөсөн ээж аавыгаа ч тэр дотроо зүхсээр л... Магадгүй энэ үзэн ядах сэтгэл нь түүнийг булшинд орохоос нааш сэтгэл зүрхэнд нь үүрд хадагдсан мэт... Би хоёр гартай, хоёр хөлтэй, хохимой толгойтой, бусдын л адил хүн. Тэгж ярьвал үеийнхээ залуучуудаас бие хаагаараа илүү гарна уу гэхээс дутах зүйл байхгүй гэж бодно. Гэвч түүний сэтгэлийн нандин учигт "Би эр хүн" мөн гэж үү гэсэн бодол эргэлдэнэ. 15-16 настай байхдаа ангийнхаа охидуудыг бус хөвгүүдийг шохоорхон харж, амин хувийнхаа нууц зүйлүүдийг охидуудтай илүү шивнэж явсан ч өөрийгөө гей гэж бодож явсан үе түүнд байхгүй. Их сургуульд элсэж орсныхоо дараахан тэрээр нэгэн залуутай танилцаж, улмаар дотно харилцаатай болжээ. Хорвоо дээр ганцаархнаа солгой дуугарч явна гэж бодож байсан түүнд найз залуутай болно гэдэг тэнгэрийн од шүүрсэнтэй ижил санагдаж байсан цаг саяхан. Хүний нүднээс  далдхан уулзаж, хүсэл шуналаа гүйцээж, насаараа ингэж нуугдаж амьдарч ч чадна хэмээн итгэж явсан. Энэ нууц хэзээ ч задрахгүй. Миний энэ амьдралыг надаас, түүнээс минь өөр хэн ч мэдэхгүй гэж бодож явсан үе ард хоцорчээ. Одоо түүний тухай нэг бус нэлээд хэдэн хүн мэдэх болжээ. Түүгээр ч зогсохггүй оюутны саарал байр, сургуулийн саруул танхимд ч түүний тухай яриа амнаас ам дамжин эх захгүй хөвөрч буй. Амьдралаас амсаж эдэлж болох сайн сайхан бүхэнд ташуурсандаа бус  бурхнаас заяасан энэ солгой амьдралдаа түүртсэндээ тэр цөхөрч байна... Сүхээд үлдээсэн тэр зурваст "Сүүдэр тань хэн нэгнийг дайран сэтгэлд нь жавар хургуулж байж ч болно" гэсэн үгүүд зурайж байлаа...


start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
gishuut (зочин)

sonin bichleg bna... ergeed bichij ehelsend deenkyuu biluu

Света

мөр тэгээд араас нь сүүдэр

H.Ray (зочин)

үргэлжлэл...сонин юм...

крафти

зөөз

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)