Миний цаг : Тэр залуу

Тэр залуу

Сайхан үнэрт чинь татагдаад 

Тэр залуутай танилцав

Сархад хамтдаа хүртэж

Тэр шөнийг үдэв

Нэр зүснээс өөр мэдэх юмгүй үлддэв

Нэр хаягаа хэлээд эргэж харалгүй явав

Эргэж уулзах болзоо тавьсангүй

Энэлж шаналж сэтгэл зовсонгүй

Ухаан алдам сайхан үнэр

Ууж орхисон сархадны шил

Хүсэл тачаалын ул мөр

Хаалганы цаана чимээгүй үлдэв

Хэнэггүй инээдэнд нь дурлаад

Тэр залуутай уулзав

Хундага дарс шимэн

Тэр шөнийг үдэв

Харц инээднээс өөр дурсах юмгүй үлдэв

Халаасандаа гараа шургуулаад эргэж харалгүй явав

Дахиж уулзах болзоо тавьсангүй

Догдолж баярлах сэтгэл үлдсэнгүй

 Уруулынх нь хээ хацарт минь үлдэв

Угаагаад арилахгүй толбо тогтов

Бүлээхэн гар нь сэтгэлийг минь атгаастай 

Бид хоёрын учрал ингээд өндөрлөв

Мартахын аргагүй тэр харц

Маргахын аргагүй сайхан үнэр

Алсаас биесээ ширтэх хос хундага

Амрагийн тухай гунигтай дуу

Сэтгэлийн хаалга сэмхэн хаагдахад

Сэрэмгүй зүүд хульжин одов

Төсөөллийн орон зай зүрхэнд үлдэж

Томруулдаг шилээр ч харагдахаа болив

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Simple

Явах цаг боллоо хонгор минь
Яаруухан ч гэсэн бидэн хоёрыг
Ямар хурдааан салгана вээ? ХУвь заяа... гэж мэгээл нэг дуу санаанд оров :).

AEЯO

ТҮүнийг тэвэрхэд надад энхрий байсаан шөнийн жаргал минь бла бла бла

Гэгээлэг нь...

Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм мөн үү ххэхэ
Сайхан шүлэг банйөө

Гэрэлрүү алх...

Света

Simple, Aero, Гэгээлэг дурлацан: Яагаад бүгдэнд нь ийм дуу шиг мэдрэмж төрсийн бол? Надад бол угтаж авахжийгаам шиг...

Сатон

ter neg zaluu gejjjjj

"Би ба Би" ... (зочин)

arhiniihaa shileer durand haragdaj magad

Энд дар (зочин)

Нэг л залуу байна уу хэд хэд байна уу.

Света

Сатон: Харин тэхххх. Тэр залуу гэж.

Бибаби: Магад үгүй

Энд дар: ТӨсөөлөлд байдаг тэр залуу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)