Миний цаг : Мөр

Мөр


Өглөө нүүрэндээ мишээл тодруулан гарсан түүний царай орой тийм гэж хэлэхэд ч бэрхтэй барайжээ. Хэнтэй ч эс ярих түүнийг өрөөнийхөн нь айсан, гайхсан нүдээр харна. Хэзээ ч гунигладаггүй байх гэмээр гэрэлтдэг түүний хөгжилтэй нүд хэн нэгнийг үзэн ядаж, хэзээ мөдгүй идэш рүүгээ үсрэх гэж байгаа араатан адил харагдах нь хамгийн дотны найз Сүхээд ч жихүүцэх сэтгэл төрүүлэх аж. Түүнийг орж ирснээс хойш даруй 10-аад минут өнгөрчээ. Энэ бүхний эцэст Сүхээ түүн рүү дөхөж очоод ярих хүсэлтэй байгаагаа илтгэх гэж хоолой засав. Хажууд нь хэн нэгэн байгааг одоо л анзаарч байна уу гэмээр тэр толгойгоо өргөлөө. Түрүүхэн л улаанаараа эргэж байсан нүд нь цөхрөлөөр дүүрэн байх шиг. Харцных нь энэ байдлыг хараад Сүхээ "Чи яачихаа вэ? Чамайг чинь ийм хачин царайтай байхаар чинь айлаа шүү дээ" гэж аль болох хэнэггүй царай гаргахыг хичээн асуув. Түүний царайд цөхрөл, гомдол, үзэн ядалт багтаж ядан байх шиг. "Би яах вэ? Юу хийх ёстой юм бэ? Аав ээж дүүдээ би юу гэж хэлэх вэ?" гэж учир утгагүй мэт хэсэг хашгичсанаа "Та нар хуурамчхан амьтад. Маргааш гэхэд л надаас метрийн зайтай явна биз дээ" гээд өрөөнд байгаа нөхөд рүүгээ харлаа. Оюутны умгархан байранд 4-үүл "айл болон" амьдарснаас хойш бараг хагас жил өнгөрчээ. Энэ хугацаанд түүний ийм хачин байхыг нэг нь ч хараагүй байв. Сүхээ "Чи чинь архи уучихсан юм биш биз дээ. Ингэдэггүй л хүнсэн. Би яахаараа чамаас метрийн зайтай явна гэж. Хөөж байсан ч хажуугаас чинь салахгүй шүү" гээд түүнд дөхөн суугаад нүд рүү нь эгцлэн харахыг хичээв. Харин тэр итгэж ядсан харцаар Сүхээг ширтээд юу ч орон дээрээ буруу харан хэвтэв. 

          Хэд хоногийн дараа түүний тухай оюутны байраар нэг яриа гарав.  Сүхээгээс бусад нь түүнээс дөлж тойрно. Өрөөнийх нь нөхөд хөндий хүйтэн харцаар харж, ганц нэгхэн үгээр хэг ёг хийн ярина. "Хүүшээ нэг их номын царайлчихаад нөгөөх чинь...", "Дажгүй залуу гэж бодож байсан чинь...", "Арай үгүй байх аа..."... Тэр энэ бүх яриаг сонссон ч сонсоогүй мэт байхын хичээсээр. Инээд цалгин байдаг тэдний өрөөнд яла ниссэн ч сонсогдохоор нам гүм. Хэн ч түүнтэй ярилцахгүй. Зөвхөн өөр хоорондоо шивэр авир хийнэ. Энэ бүх нам гүмийг эвдэн "Сүхээ хоёулаа гарах уу?" гэсэн түүний дуунаар Сүхээ чимээгүйхэн босож хүрмээ өмслөө. Өвлийн үдэш цас будраад л... Цасан дээр үлдээсэн тэдний мөр тодоос тод. "Надад ямар нэгэн зүйл хэлэх гээ юу" хэмээн Сүхээ түрүүлэн ам нээлээ. Түүний царайд сүүлин долоо хоногт нэг ч удаа тодроогүй сайхан инээмсэглэл гэрэлтэж ирснээ "Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хэн нэгэн хайрлаж байгааг баттай мэдэрсэн баттай итгэл гэдэг үнэн юмаа. Баярлалаа...". 

         Маргааш өглөө нь бүгдээрээ л хичээл номондоо явцгааж, харин тэр л өрөөндөө үлдэв. Харин өдөр тэднийг ирэхэд түүний гэх ул мөр өрөөнд нь үлдээгүй байлаа. 


start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
seb

cji bogino oguulol sonirhdog yumuu.ooroo bichsen bol davgui boljee

Света

Өөрөө л бичих гэж хичээж байна. Урмын үг хэлсэнд талархая Seb. Хэн хэнгний зүрхэнд ямар мөр үлдээх, тэр мөр түүний амьдралыг хэрхэн өөрчлөх бол?

Simple

мммхмм...

Света

Simple: ммммхххххннн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)