Миний цаг : Нүүдэл

Нүүдэл

Салхи исгэчин гадаа жихүүн

Сайхан гэж зүрх шивнээд сэтгэл дулаахан

Амьдралын өдөр бүрт чин сэтгэлээсээ дурлаж

Ахиад ирэхгүй учрал бүхний төлөө хундага өргөе

Гуниг минь чамаас би нүүж байна

Гудиггүй харцаа ч бас үлдээж байна

Бардам зан өөдрөг сэтгэлээ өвөртлөөд

Би эргэж ирэхгүйгээр чамаас нүүж байна

Гуниг минь чи надад ихийг өгсөн

Гоё сайхны өнгийг таниулж өгсөн

Харууслын нулимсыг минь нэрж

Хайрлахын сайхныг мэдрүүлсэн

Хатуужил тэвчээрийг минь шалгаж

Хүн байхыг заасан

Гуниг минь чамаас би нүүж байна

Гудиггүй харцаа ч бас үлдээж байна

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Чойрын хүү (зочин)

Хонин бор толгодынхоо дунд би чамайг орхиод
Холын холд одно. Гуниг минь аргамжаандаа үлд
Хорвоогын хагасыг туулаад, намайг зориод ирэхийн цагт
Ховорхон уулзъя хоёулаа гэсэн дардас чам дээр даръя

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)