Миний цаг : Тэр - 1

Тэр - 1


Тэр олон үгтэй. Ганц хором ч зүгээр суулгахгүй нь хэцүү. Тэр намайг хөөрөн баярлаж байхад гуниг авчирдаг. Тэгсэн хэрнээ уйлж суухад "Зүгээр дээ. Амьдрал сайхан" гэж хэлээд үгэндээ итгүүлчихдэг. Тэр заримдаа гэнэхэн инээд алддаг. Тэгэх тоолонд нь би энэ ертөнцөөс тасраад жингүйдэж эхэлдэг. Тэр хар өнгөнд хэтэрхий дуртай. Зөрүүдлэхээрээ намайг бодлогошруулж орхидог. Хааяа тэр хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Хааччихсан юм бол гэж үгүйлэхэд, ганцаардаад байна гээд дуудахад ч ирэхгүй. Тэгсэн хэрнээ гэнэтхэн урилгагүй зочин болоод над дээр ирдэг. Ганцаараа байя гэж тэрнээс гуйгаад ч нэмэргүй. Тэр хаврын улиралд дуртай. Намар тэнгэр уйлагнаад сэтгэл тавгүйтүүлдэг гэнэ. Өвөл цас дараад гуниг нэмдэг гэнэ. Зун бас л түүнд залхмаар байдаг гэнэ. Ганцхан хаварт л дуртай. Шороогоор шуурч байхад ч инээд алдаад дахин дахин "Сайхан" гэж хэлдэг. Тэр ойлгомжгүй хэрнээ ойлгомжтой. Тэр ойлгомжтой хэрнээ ойлгомжгүй. Би ийм зүйл хүсч байна гээд хариу хүсэхээр тэр дуугүй болчихно. Тэгснээ гэнэтхэн "Ингэвэл гоё шдээ" гээд хашгичаад эхэлнэ. Тэр...

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Чойрын хүү (зочин)

Тэр тэндээс эндээс ургадаг
Тэвчээр шалгаж тэмтэрдэг
Тэмдэг, мөргүй зэсэрдэг
Тэгэвч тэр тэнхээ тасартал надтай заяа холбоотой

Света

Ternii tuhai bodohoos surgui hureh uye olon ch ternii tuhai bodohgui bj bas boldoggui...

wolf (зочин)

ter gej chinii hairtai zaluu yu?

Света

Тэр, харин хэн юм бол???

"Би ба Би" ... (зочин)

ter chnii dotood hun...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)