Миний цаг : Хөлчүүхэн бодол

Хөлчүүхэн бодол

1.   

Ширээн дээрх  шар айраг дундарчээ

Ширхэг лаа харанхуйгаас айхдаа унтарчихжээ

Бачимдсандаа  зүрх  ёолсон бодлоор  дүүрчихэж

Бадагхан дууг солгойдуухан аялах тэр хоолой сөөчихөж

Хөлчүүхэн хүмүүс  элдвийг ярин дэргэд "хөглөрнө"

Хүндхэн бодол сэтгэл өвтгөн хоолойд торно

Итгэл даахгүй хүмүүстэй хамт наргих ийм л байх юм

Иш чааваас гэж өөрийгөө өрөвдмөөр хэцүү байх юм 

Ядмагхан амьдрал зүдүүхэн мөрөөдлөө  дүүргэх гэж

Янжуур зууж бас  шар айраг шимдэг юм гэж үү


2.

Ширээн дээрх шар айраг хугасарчээ

Ширхэг лаа надаар хань татан бадамлана

Баярласандаа зүрх инээдээр  дүүрэн  цохилно

Бадагхан дууг  цангинасан хоолойгоор хамдаа дуулна

Хөөрсөн найзууд инээд цалгиан ингэж л уулздаг

Хүндп бодол сэтгэлээс хулжин ингэж  л баярладаг

Анд найзуудтайгаа хамтдаа байх   ийм л байдаг     

Азтай хүн шүү гэж өөртөө хэлмээр сайхан л байдаг

Хазааргүй мөрөөдөл  жолоогүй хүслээ тогтоох  гэж

Хааяахан хундага дарс тогтоох...



start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Хасар

хөлчүүрхэн согтуурхан бичсийн байх гэсэн зүгээр л байна :ъ

Гэгээлэг нь...

Тааладлаа хөлчүүрхэж эхлэх гээд л хөлчүүрхэх шатандаа ороод хөлчүүрхэсэний дараах нь хаачив хэхэ сонирхолтой үгсийг сонгон бичжээ таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)