Миний цаг : Амьдралыг хэрвээ ханан хавцал гэвэл...

Амьдралыг хэрвээ ханан хавцал гэвэл...

Амьдралыг хэрвээ ханан хавцал гэвэл 

Алгуур холуур зөрөг замыг би сонгохгүй

Оргилд нь гарсан хэн нэгнийг дуурайж

Одоогоос илүү өчигдрийг шүтэхгүй ээ

Тэсгим хүйтэнд ч

Тэвчээр алдам халуунд ч

Тэвчиж итгэж хичээж чадвал

Тэнд хүрнэ би чадна

Хөл алдан уналаа гэж шантрахгүй

Хүмүүс амрыг нь сонгож байна гэж дуурайхгүй

Оргилд хүрэх өөрийн жимийг гарган

Орчлон ертөнцийг өөрийнхөөрөө цэгнэнэ

Огцом ханан хад амьдрал юм бол

Оргилд хүрэх миний зам минийх л байх болно

Амьдралыг би хэзээ ч номоор заалгахгүй

Алдаа оноогоо бас хэн нэгнээр шүүлгэхгүй...

.


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Simple

Ёстой гоё. Яг мөн дөө... Их таалагдлаа :)

Света

Simple: Баярлалаа.

даварцан DOVE

Найсс, өө найсс, өөөө найссс...

Оранж

Амьдралыг би хэзээ ч номоор заалгахгүй

Алдаа оноогоо бас хэн нэгнээр шүүлгэхгүй...
ммхм.........

Света

Dove: Баярлалаа.

Шүүслэг жүрж: Надад нэг хүн амьдралд чинь ихээхэн хэрэгтэй гээд нэг ном өгсийн. Уншаад яагаад ч юм тэр хүний явсан замаар би явах ёстой юм шиг, тэр хүний ололт бүхэн туйлын зөв биш гэж бодоод л...

MES POSTZ

Тийм шүү Гоё болсон байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)