Миний цаг : Маргаашаас урьтаж...

Маргаашаас урьтаж...

Хашаанд хүүхдийн дуу цангинана. Элдвийг бодон чимээгүй сууж байснаа гэнэт нэгийг санасан мэт ухасхийн босоод хөлд ороод удаагүй ч ах эгч нараасаа хоцрохгүй шахам паацганан гүйх дүүгийнхээ хүүхдийг барьж авч нэг үнсээд "Маргааш чинь ямар ямар ажилтай билээ" хэмээн бодлоо. Дахиад л хэсэг зуур бодолд автан сууснаа жаргаж буй нарный туяа тэнгэрийн хаяаг зэсэн улаанаар будаж тийм гэж хэлэхийн аргагүй тансаг өнгө гарган буйг анзаарав. "За хүүхдүүдээ орж таргаа уугаад унтацгаая" гэж хэлэхдээ дэндүү жаргалтай байгаа хүний өөрийн нийлсэн олон хүүхдүүдийг харан жаргалтай инээмсэглэлээ. 

Түнэр харанхуйгаас хөлийн чимээ наашлан айсуй. Яг намайг чиглээд... Ээжээ, ээжээ гэж амандаа шивэнгэн би хар хурдаараа гүйнэ. Хэн ч намайг сонсохгүй, харахгүй, харсан ч сонссон ч тоохгүй. Маргааш маргааш хийхээр төлөвлөсөн ажил их байгаа шүү дээ. Яагаад ч юм маргааш мандах нарыг харахгүй мэт сэтгэгдэл төрж "Маргааш хийхээр төлөвлөсөн ажил их байгаа шүү дээ" хэмээн өөртөө хэлнэ. 

Ээж уур нүдүүр хангинуулан цай нүдэх чимээнээр сэрлээ. Шөнөжин хар дарсан ч сэрж чадахгүй байж... Ээ хөөрхий, өрөвдмөөр ч амьтан бол доо. Цайгаа уучихаад ажилдаа гарлаа. Өнөөдөр хийх ёстой ажил их байгаа шүү дээ. Ажил яг л хуучнаараа хөврөнө. Болохгүй нэгийг нь тэгтлээ их хичээлгүй "За маргааш нэг заваараа амжуулъя" гэж хэлэхдээ шөнийн зүүдээ таг мартана. Яагаад? Өөрөөсөө асууна. Гэвч "Залуу хүний замын хүзүү урт" гэж өөртөө итгүүлнэ. алга урвуулахын төдийд амьдрал үгүй болно гэдгийг мэдсэн хэрнээ мэдээгүй царайлна.... Би хэтэрхий өрөвдмөөр...  Маргаашнаас урьтаж гэдэг шунал... Амьдралд өрсөх гэсэн тэр шунал...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
murun (зочин)

yooo goy sanagdchihlaaa. neeree neg yum bodoh shigee.... nice

Янзагахан (зочин)

Маргаашаас урьтаж асар их зүйл хиймээр л...

Света

Мөрөн: Яг юу бодсын хө? Яагаад ч юм бэ юуг ч хойш нь тавихгүй гэж бодсоноо биелүүлж чадахгүй байгаадаа дургүй рхүрээд байхымаа.

Янзагахан: Заавал хийгээрэй. Амжилт.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)