Миний цаг : Сайхан байна гэж хэлээд...

Сайхан байна гэж хэлээд...

Гадаа халуун... Хүмүүс нозооронгуй алхана. Цонхоор харан зогсох би ч бас  нозоорно... Хүмүүн бид чинь хичнээн ямаархуу ямбархуу зантай юм бэ гэсэн бодол төрж өчигдөрхөн л "Энэ бороо орчихоо больчхоосой. Зуныг үзэлгүй намартай золгох нь. Сайхан нар төөнөх ч сайхан шүү" хэмээн хэн нэгэнтэй ярьж байснаа санана. Байгалийн ааш аягийг хүртэл өөрийнхөө хүсэлд нийцүүлэх гэж бодно. Харамсалтай нь тэр хуулийг хэн ч сөрж үл чадна. 

 Өчигдөрхөн нэг хүн надад ямар их таалагддаг байсныг гэнэт саналаа. Ээ хөөрхий юунд нь болж тийм амьтныг сайн сайхан гэж боддог байсан юм бол... Одоо ингээд харсан чинь нэг л үлбэгэр амьтан. Өчигдөрхөн би түүний хэлсэн үг бүрийг ойлгох гэж, хийж байгаа ажилд нь дэм болох гэж, бүх хүн үзэн ядсан ч тэрний талд зогсож чадахаар итгэлтэй байсан. Харин өнөөдөр бүх хүн түүнийг ухаантан гэж магтсан ч би итгэхгүй, түүний талд зогсохгүй. Ямар ч зүйлд үнэ цэнэ байх л ёстой. Үүнд л би итгэдэг. 

Маргааш ямар байхыг би хэлж мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Зөнгөөрөө урсах цаг хугацааны урсгалд бүхний шалгуурыг давч тэсч гарахыг л хүснэ. Сайхан байна гэж хэлээд санаа алдан сууна... Цаг хугацаа хэнийг ч эс хайхран өөрийнхөөрөө урагшилна... 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

хамгийн хувьсамхай,байнга өөрчлөгдөж байдаг зүйл чинь хүн өөрөө, хүний бодол санаа юм шүү дээ. нэг бодлын огтын үнэ цэнэгүй ч юм шиг

AEЯO

Цаг хугацаа биднийг орхин одлоо сүн сүн сүн

Цогоо

Цаг хугацаа хэнийг ч эс хайхран өөрийнхөөрөө урагшилна... тиймээ би цаг хугцаа намайг ямар нэгэн хайр сэтгэлтэй учруулах байх гэж боддог шүү

Joe.

нэг ийг бодуулж хоёрыг ойлгуулсан бичлэг байна

Света

Турьхан: Өнөөдрийн үнэ цэнэгүй зүйл маргааш хэрхэн үнэд хүрэхийг би таашгүй. Харин би маргааш хэн нэгний хувьд новш болчуул....

Аэро: Тиймээ

Цогоо: Учруулна. ХАмгийн гол нь итгэл...

Жое: ....

Усны хувилгаан (зочин)

Ухаантнууд л цаг хугацаа бүхний шалгуур гээд байдаг.

SinГ©ad O'Connor

сайхан бичлэг байна.

eegii (зочин)

chi yagaad ter huniig une tsengui, hugiin amitan gj bodoh boloov, ternese bicheech

Света

Усны хувилгаан: Цаг хугацаа шалгуур... Би санал нийлнэ. Гэхдээ бүх зүйл дээр биш... Цаг хугацаанаас хамаарахгүй зүйл бас байгаа. Энэ нь ч бас харьцангуй ойлголт.

Хайрлана Эзэмдэнэ Рокдоно Эдлэнэ Мартана: Баярлалаа. Өчигдрөөс өнөөдөр надад ирсэн сэтгэгдэл л байлаа.

Ээгий: Тэр хүн... Хамгийн гол нь тэр нэгэн бид 2-т үнэ цэнэтэй зүйл байсан. Одоо байхгүй. Итгэл, хайр, мөрөөдөл, эсвэл үзэл бодол, хобби... Өөр юу ч байж болно.

eegii (зочин)

gehdee yum buhen huvisan uurchlugduj baidag, baihgui bolloo geed gutrah bish, hund jargal zovlon eeljildeg, amidraliin jamaar ahiad l jargal irne, tuuniig harin daaj yvah hergetei gj bodoj bn

Gorgeous

чи яааассс хувирамтгай ийн гээлоо айр бичлэгэд алуур хийгээд насс кк

Света

Ээгий: Жаргал зрвлон гэсэн тийм том ойлголт бишээ. Зүгээр л хоосон зүйлд анхнаасаа найдсан ч юм уу итгэсэн ч юм уу... Юу ч өөрчлөгдөж болно гэхдээ итгэл ч гэдэг юм уу тийм зүйл үнэ цэнээ алдах учиргүй л гэж бодно.

Gorgeous: Хэ хэ хувирамтгай...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)