Миний цаг : Зүүдэнд ирдэг чи...

Зүүдэнд ирдэг чи...

Танихгүй хэн нэгэн зүүдэнд дандаа ирнэ

Танил дотно инээмсэглэл нь бусдаас содон санагдана

Хэзээ ч юм бэ нэг л өдөр над дээр ирнэ гэж итгэнэ

Хэлэх үгс минь хайрынх байна гэж өөртөө хэлнэ

Тэнгэр ширүүлж, бороо асгарна

Тийм гэхийн аргагүй гэгээхэн хайрыг мөрөөднө

Алслан алслан одох он жилүүдийн цаанаас

Алаг нүдэн чи минь над руу хараад инээнэ

Би зүүдэндээ л чамайг танина

Би зүрхэндээ л хайрын үгээ шивнэнэ

Хэзээ ч юм бэ чи над дээр ирнэ

Хэлэх гэсэн үгээ заавал чамдаа хэлнэ

Жич: Нэгэн залуугийн блогийн бичлэгийг уншаад төрсөн сэтгэгдлээ бичлээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)