Миний цаг : Наран тэнгэрт бус сэтгэлд мандана

Наран тэнгэрт бус сэтгэлд мандана

Зүгээр л инээд алдана

Зуны ийм л өдрүүдэд дурлана

Гуниг гэдгийн өчигдөртөө орхиод

Гудамжаар тас тас хөхрөн алхмаар байна

Наран тэнгэрт бус сэтгэлд мандана

Надад ирэх мөч бүхэн жаргалаар дүүрэн

Хайр, итгэл, мөрөөдөл бүхэн биелэх

Хамгийн жаргалтай мөч өнөөдрөөр хэмжигдэнэ

Намраар навчис уйлан хагдарсан

Нар тэгэхэд гунигтайхан шүүрс алдсан

Харин өнөөдөр тэд жаргалтай инээж байна

Хань татсан болжмортой хамтдаа сэрчигнэнхэн байна

Өглөөний наран итгэл дагуулан мандана

Өнө эртний дурсамжаас хэн нэгэн над руу инээнэ

Өмнө минь олон олон учрал бий

Өөртөө би жаргал зохион зохион инээнэ

Наран тэнгэрт бус сэтгэлд мандана.... 


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Gorgeous

миний сэтгэлд хурдан нар мандаасай би одоо гомдсрндоо уйлахкээдийнаа

Энгүүн (зочин)

2ч нар мандана

Света

Gorgeous: Мандана даа мандана. Харин итгэх л чухал байх гэж бодном

энгүүн: Санал нийлжийнөө.

зүгээр л (зочин)

hamgiin ehend minii ner bn sht zugeer l hehe

eegii haana bgaan? ajild oroo yu tsaadah chin

Света

Зүгээр л: Тийм л байна. ээгий гэж хэнийн? Манай ангийнуу? Тэгүүл чи хэнийн? Манай ангийх юмуу?

zvgeer l (зочин)

eegiig tanihaa bolicho yu da bvsgvi mini

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)