Миний цаг : Хүнийх гэдгийг нь мэдсээр байж...

Хүнийх гэдгийг нь мэдсээр байж...

Сэм сэмхэн санаа алдан чамайг хүлээнэ

Сэрэхгүй зүүд шиг хамт байх мөчүүдийг хүснэ

Удаан уулзсангүй дээ гэж өөртөө хэлнэ

Улаахан уруул чинь хүнийх биш минийх гэж итгэнэ

Хэзээнээсээ чи минийх байсан юм шиг

Хань гэдэг үг чинь илүүц санагдах шиг

Эртхэн учраагүй төөрөг заяанд гомдох шиг

Энхэр сэтгэл эцэс төгсгөлгүй хүлээлтэнд сөгдөх шиг

Уг нь чи минийх байгаагүй тэр бүсгүйнх

Учрал хайр гэдэг үг одоо чамд зохихгүй хүний хань

Гэвч би чамайг дэргэдээ аргамжмаар

Гэнэн царайлж томоогүй инээгээд дэргэдээ байлгамаар

Хань чинь чамайг цонхон дээрээ хүлээн зогсоо, би мэднэ

Харанхуй үдшээр чи хулгайч шиг манайх руу гэтнэ, би мэднэ

Хэзээнээсээ ийм л байх ёстой гэж итгэнэ, өөртөө хэлнэ

Хэзээ нэгэн цагт манайх руу ирдэг чиний жим арилна, би мэднэ

Хүнийх гэдгийг чинь мэдсээр байж...

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Эхлэл ДИЗААН

Нууц амрагийн шүлэг юм уу тэээээээээээ

Оранж

чи яааал сүүлийн үед иймэрхүү юм бичээдийнаа?

сээвэнти (зочин)

Хэзээ нэгэн цагт манайх руу ирдэг чиний жим арилна, би мэднэ.
Үүнийг мэдэхгүйгээсээ болж олон хүн зовлонд унадаг. Ухаарсан хүн бол яах ч үгүй. Их томруулж яривал "Хоосон чанар".

Усны хувилгаан (зочин)

Хувь тавилан

Tuya

yagaad zaaval salna gej? ugui ch bj bolno sh dee Ter hezee negen tsagt uneheer yavaad ugch medne Esvel ehneree orhiod uurd chiniih bolood uldej ch medne Esvel ehner ni ta 2g medchiheed uuruu salaad yavaad ugch ch medne Esvel ehner ni uur zaluu dagaad yavaad ugch ch bolno Esvel nas barchih ch yum biluu tui tui Gehdeel amidrald yu es tohioldhiig hen ch taaj helj medehgui shuu dee Amidral bol casino l gesen ug Teheer hezee ch bitgii gutrangi uzeltei yavj bai!

♥♠RoyaL ♣♦

...нулимс дуслуулж сэтгэл шимшрэн хүлээнэ
чи минийх биш өөр хүнийх...

Коала

сэтгэл ээ гэж... ер нь л хэм хэмжээнд нь хязгаарлаж барьж чаддаг байх хэрэгтэй эд дэээ

dogi

amidral boloxgui xair demii tsag xugatsaa aldaj chi zuwxun xuleeltiin bool bolno .exnertei xund ymar ch ued ger bul ni negdugeert baidag neg l amidrax xorwood zaawal xunii xoerdox baij xereggui

Света

Эхлэл дизаан: Тэхххххх

Оранж: Хэ хэ өө нэг тиймэрхүү юм болооол...

Сэвээнти: Өө мэдкү мэдкү

Усны хувилгаан: ммммм

Туяа: Гутранги үзэл гэж бодкү л байна.

Роял: Хнннннн

Коала: Нүдэнд харагдаж гарт ыбаригдкүүм чинь би яаж барихын бэ

Доги: Магад+үгүй

Жич: Энэхүү хэдэн мөрийг миний амьдралтай шууд утгаар нь холбож ойлгохгүй байх нь дээр байхөө.

Che.

Уураг тархи нь үгүй гэвч зүрх сэтгэл нь тийм гээд байдаг хорвоо юмдаа заримдаа.

Бөгтөр

Дурлаад л, сэтгэл хөдлөөд л, өөд өөдөөсөө харж инээмсгэлээд л, дуугүйхэн бас нууцаар ширтэлцээд л, нууц байх тусмаа сайхан хайр байдаг нь үнэн шүү дээ. Сайхан тусмаа бас аюултай, сэтгэл хөдөлгөх тусмаа амархан төгсөх нууцхан, энхрийхэн, хэнд ч хэлэмгүй хайртай учирч явсаан.

Гэхдээ л үнэндээ бол шалиг зан шалихгүй биенд дийлдэхгүй ачаа болдог шүү дээ.

Света

United words of Chee***: Хмммм тийм л болтой.

Бөгтөр: Дурлаад л, сэтгэл хөдлөөд л, өөд өөдөөсөө харж инээмсгэлээд л, дуугүйхэн бас нууцаар ширтэлцээд л, нууц байх тусмаа сайхан хайр байдаг нь үнэн шүү дээ. Сайхан тусмаа бас аюултай, сэтгэл хөдөлгөх тусмаа амархан төгсөх нууцхан, энхрийхэн, хэнд ч хэлэмгүй хайртай учирч явсаан. Гоё үгс байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)