Миний цаг : Охинд минь дурлах тэр залууд - 3

Охинд минь дурлах тэр залууд - 3

Шанхных нь үсийг илэхдээ хүнийх гэж бодоогүй

Шаналал гунигаар зүрх мэлмэрэхдээ тэр минь гэж өөрөөсөө өмөөрсөн

Шиврэх бороогоор тэнгэр уйлах ийм л өдрүүдэд

Ширхэг цагаахан сувдаа хүнийх болно гэхээс өмөрнө

Ээжээ гээд өмнөөс гүйх наран минь

Энгүй хайраас ургасан цор ганцхан сарнай минь

Бүлээхэн уруул нь минийхээс өөр хэний ч хацрыг үнсээгүй ариухнаараа

Бүтэн бие энхэр сэтгэл нь хүртэл сэв суугаагүй атраараа

Үрийг минь хайрлаж хамтдаа амьдрах залуу минь

Үсийг нь цайтал дэргэд нь ханьсах эр минь 

Үнэн худлын хооронд аргамжаатай эргэдэг дэлхийд

Үйл заяаг нь нуруу алдалгүй түшээрэй

Эм хүн гэж ухааныг нь битгий чамлаарай

Энхэр сэтгэл зөөлөн зан нь чиний төлөө эмтэрнэ

Бүсгүй хүн гэж басамжилж битгий бодоорой

Бүрэнхий үдшээр ч харуулдан чиний л төлөө элэгднэ

Шар наран бор хоногийг өнгөрөөх гэж цөхрөн тоолох вий

Шанх хархан гэзгээ сул асган уйлах вий

Шаналал гуниг дүүрэн байна гэж хэн нэгэнд захиа хаяглах вий...

Эрдэнэ ганцхан охиныг минь сүй бэлгээр авч

Эрхэм ёсыг гүйцээн хүн шиг ганцхан амьдруулаарай

Алт мөнгө арьс булгаар дутааж болохч

Амин ганц үрийг минь хайраар битгий цангаагаарай...

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Усны хувилгаан (зочин)

Сайхан бичжээ. Хүү биш бил үү?

Оранж

охинтой болохоороо хүргэндээ уншуулнаа кккк

uyanga (зочин)

saihan shuleg bna. ohinoo sanachlaa

Эхлэл ДИЗААН

Маш сайхан бичжээ найз минь

uyanga (зочин)

gaihaltai saihan blaa. bayarlalaa :)

Света

Усны хувилгаан: Хэ хэ хүү ч байгаа.

Оранж: Тэгээрэй. Гэхдээ чамд минийхээс өөр мэдрэмж төрж магадгүй...

Уянга: Удахгүй баяр болохжийшдээ охин дээрээ очоорой.

Эхлэл дизайн, Уянга: Баярлалаа.

aagii (зочин)

yamar goy shuleg be ushuu iluug bicheere chi chadnaa naizni itgej bna

tuluu (зочин)

gaihaltai

SRN (зочин)

GoYo beeeen !!!!!!

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

SPN gene uu chi ened yum hj bgan hehe
goy shuleg bn aaa

Света

Аагий, ТӨлөө, SRN, Азжаргал: Баярлалаа. ИТгэлийг чинь даахын тулд хичээнээ.

Аймааар иртэй хутга

ээж минь бас намайг ингэж бодож байгаа байхдаа хэхэ. Гоё шүлэг байна таалагдсан. Ялангуяа Шанхных нь үсийг илэхдээ хүнийх гэж бодоогүй

Үрийг минь хайрлаж хамтдаа амьдрах залуу минь

Үсийг нь цайтал дэргэд нь ханьсах эр минь

Үнэн худлын хооронд аргамжаатай эргэдэг дэлхийд

Үйл заяаг нь нуруу алдалгүй түшээрэй
гэдэг хэсэгт нь их сэтгэл хөдөллөө

Света

Аймаар иртэй хутга: Хэний ч ээж ялгаагүй шүү дээ.

zun (зочин)

dajgui bolson bna

Света

Зун: Нэр чинь их гоёымаа. Блогоор минь зочилсонд баярлалаа.

H.Ray (зочин)

сайхан шїлэг байна шїї

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)