Миний цаг : Маргааш бүхэн нь өнөөдрөөсөө сайхан мартахын аргагүй залуу нас сайхан...

...Маргааш бүхэн нь өнөөдрөөсөө сайхан 

Мартахын аргагүй залуу нас сайхан...

Энэ 2 мөрийг санаандгүй олж уншлаа. Зохиогч нь хэн болохыг мэдэхгүй юм. Сэтгэлд нэг л дотно дулаан... Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 22-нд хэсэг залуус нэгдэн мод тарьлаа. Халуун салхитай жаахан тиймхэн өдөр байсан ч цугларсан залуус маань ямартаа ч 200 ширхэг мод тарьж хоорондоо танилцаж дуутай шуутайхан нэг өдрийг өнгөрөөлөө. Олон залуус бужигнах ямар сайхан юм бэ... Өөрийн эрхгүй дуу алдмаар, дуулмаар, хөөрөн гүймээр. 

...Алдаа онооны хооронд сум шиг харвасан

Алдхан бие зурвасхан нэр минь байна

Алдаан дээр минь хүртэл монгол улс тогтдог

Алив миний залуу нас бардамхан байтугай...

Бас л дуу алдмаар сайхан мөрүүд. Би засаг захиргааны хамгийн бага нэгж хороо гээч зүйлийн талаар нэг их сайн мэддэггүй байжээ. Хааяахан энэ тэр газарт хорооны тодорхойлолт хэрэгтэй гэхээс өөрөөр хороо руу бараг шагайж үзээгүй юм чинь аргагүй шүү дээ. Гэхдээ одоогоос 7 хоногийн өмнө хороон дарга эмэгтэйн "Манай хороо дэргэдээ залуучуудын зөвлөлтэй болж байгаа. Хамтарч ажиллах боломж байгаа юу. Бидэнтэй нэгдээрэй" гэсэн үгийг сонсоод ямартаа зөвлөлийн залуучуудтай нэгдэх, уулзах, танилцах нь зөв байх гэсэн бодол төрсөн. Уулзсан. Үнэхээр таалагдсан. Тэгээд л хамгийн анхны зохион байгуулж байгаа ажил болох мод тарих ажилд нь гар бие сэтгэл санаагаараа нэгдээд... Өнөөдөр сэтгэл хангалуун сууж байна. "Ногоон дэлхий-Бидний амьдрал" хэмээн нэрлэсэн тус өдөрлөгт нэг хорооноос 100 залуу цуглуулж чадсан. Залуучууд байгал ээждээ хайртай, өөрсдийн амьдарч байгаа орчноо эрүүл цэвэр байлгахын тулд хичээж байгаа гэдэг үүгээр харагдсан гэж бодож байна.  Багануур дүүргийн нэгдүгээр хорооны залуучуудын зөвлөл. Нийт 9 гишүүнтэй. Эмч, багш, уурхайчин, инженер, бизнесмен, төр болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээлэл гээд салбар салбараас цугларсан шижигнэсэн залуус ажил мэргэжлээрээ бус залуу хүнийхээ хувьд нийгэмд ийм л зүйлийг хийхсэн гэдгээ ярьж, хамтдаа олон зүйлийг хийнээ хэмээн ярилцаж байна. Зүгээр нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгож чаднаа. Мөнгө төгрөг, боломж бололцоо гэсэн үгнээс урьтаж залуу насны ааг омог, эрч хүчээр амжуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

...Гэгээхэн хүслээр жигүүрлэж од атгасан нас

Гэрэлт ирээдүйрүү тэмүүлж жаргал амталсан үе

Огторгуйн уудамд аялаж эрхэстэй зугаалсан мөч

 Залуу нас чи миний баяр баясгалан байдаг...

Жич: Мод тарих үед олон зураг авсан боловч оруулах гэхээр болохгүй байна. Хэн нэг нь надад зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
төлөө (зочин)

мод тарих ч сайхан шүү би хашаандаа мод тарих гэсэн боловч ээж маан хүнсний ногоо энэ тэр тарина гээд байхаар нь гэртээ жаал цэцэг л тарьлаа манай монголын залуучууд жил ирэх тусам л өөдрөг эх орноо гэсэн сэтгэлгээтэй болцон юм шигээ гадуур мод тарьж байгаа зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлж байгаа нь тмү

Света

Төлөө: Би ч бас аавынхаа хашаанд өнгөрсөн хоёр хоногт чацарганы овоо хэдэн бут суулгасан. Угаасаа Багануур маань хог шороо багатай болохоор гэр хорооллын айлууд нь хашаандаа ногоон ургамал тариад байвал утаа униар шороо тоос гээд хотжилт дагаж бий болдог олон зүйлээс ангид байж чадах байх. Залуучууд ч өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй өөдрөг байгаа гэдэгт итгэдэг.

Коала

Модь тарих гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)