Миний цаг : Зүгээр л...

Зүгээр л...

Гадаа нэг л бүүдгэрхэн

Гарыг минь дулаацуулах хүнгүй жиндүү

Гариг дэлхий хэтэрхий хурдан эргээд ч байгаа юм шиг

Ганцхан өнөөдөр л гэж юуг ч юм найдмаар...

Салхивчны хөшиг харанхуйгаас айн цонхоо тэвэрнэ

Сар ганцаардахдаа үүлэн хөшиг нөмөрнө

Санаа алдахдаа юу ч юм мартахгүй гэхдээ

Сайхан гэж худлаа ч гэсэн өөртөө хэлнэ

Зүүд, яг тэр зүүд

Сэрмээргүй бас санамааргүй

Зүүд яг тэр зүүд

Санамааргүй бас мартмааргүй

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Света

Зүгээр суухаар зүлгэж су гэж нэг сайхан үг байна. Ажлын завсарлагаар сараачсан утга авцалдаагүй хэдэн үг шөө.

Elkhan

Салхивчны хөшиг харанхуйгаас айн хөшгөө тэвэрнэ
Үүнийг л ойлгосонгүй...

Света

Elkhan: Бичлэгээ дахин шалгаж уншилгүй оруулчиж. Соорий. Одоо харин засчихлаа гэж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)