Миний цаг : Харцаараа хэлсэн үг чинь хайрынх байсан...

Харцаараа хэлсэн үг чинь хайрынх байсан...

Зүрхний бяцхан төгөлд шувууд жиргэхгүй, нам гүм

Зүүдний гэгээн зайд хэн ч байхгүй, эл хуль

Зөрөг зам дээр угтах учрал, дурсамж ч үгүй, хов хоосон

Зөн билэг хүсэл хяслын алинд ч аниргүй, бас чив чимээгүй

Ийм нэгэн өдөр чамтай би учирсан 

Их л гуниглангуй аяз хайрын дуугаар солигдсон

Учрал хайрын төгөлд шувууд жиргэж эхэлсэн

Ухаарал, уучлал аль аль нь даль хумин чичирсэн

Модод гөлөглөх хаврын үдшээр хамтдаа зугаалаагүй ч би гомдохгүй

Мичид хаяарах үүрээр хамтдаа сэрээгүй ч би уйлаагүй

Хааяахан уулзаж энгэрт чинь тэврүүлчихээд сэтгэл ханасан

Харуусал гомдлоор булаагүй, зүрх өөрөөсөө хүртэл чамайг өмөөрсөн

Хөөрхөн хүүтэй болно гэж чамд би мөрөөдлөө хэлээгүй

Хөгжмийн аянд бүжиж дэргэд чинь нялхраад өөрийгөө хуурсан

Хэн нэгний нүдэнд өргөс шиг торох вий гэхдээ

Хэзээ ч билээ гудамжинд таараад харц буруулсан

Чи бидний хайр хорвоогийн тохуурхал ч юм шиг

Чин үнэнээ хэлэхэд дэргэдээ аргамжмаар байна чамайг

Үүрээр тэврээс минь битгий яваач гэж хэлээд

Үйл заяаны дэнсэнд бурханд гологдмоор санагдана

Хань, үр гэсэн хоёр үг чинь надад хориг юм

Хаалгаа хаачихаад нөмгөн зогсохдоо сэтгэл жиндэнэ

Хаяад гарахынхаа өмнө чи зүгээр л над руу ширтсэн

Харцаараа хэлсэн тэр үг чинь хайрын байсан би итгэж байна...



start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
zaya (зочин)

nadad iim yum tohioldood bna.............

murun (зочин)

goy shuleg bnooo. chi neeree tsahiur hagalah shildeg zaluu yaruu nairagch boljee. hehe

Света

Заяа: мммм яагаад байж болкү гэж...

Мөрөн: Ха ха цахиур хагалаадайх нь хаашаа ийн.

Хэрлэн

өөрөө хүний нууц амраг болсон юм шиг мэдэрлээ их мэдрэмжтэй шүлэг байна

laa

neg l jihuu daaj bna kkk zarim neg murund bgaa ug ni taarsan ch yumu taaraagui ch yumu kkk tehdee unshihad hund neg boduulj hund setgegdel uldeeh yum bichuulj bna aa gedeg l bas uchirtai l daa . yu esiig aliig ter gehev dee xo bicheel bai bolj bna

Joe.

яасан гоя бичээ вэ

Света

Хэрлэн: Мэдрэмж... Баярлалаа

Лаа: Хэ хэ бичнөө. Болж байна уу тээ. Угаасаа лаг хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй байгаамаа? Надад ирээдүй байна уу тээ?

Жое: Баярлалаа. Чиний бас хана мана баар савтай шүлгүүд таалагдаал ббайгаа л даа.

Цоомоо

гоя

aaruul (зочин)

tachaalaad shunan avtah aa gej huurhii

Света

Цоомоо: Талархав.

Ааруул: мммм ойсонгүй ээ гэж...

сина (зочин)

Гайхалтай гоё бичих юм аа таалагдаж байна.

chimgee (зочин)

Гайхалтай шүлэг бичсэн байна. Оюутан нас, залуу нас санагдлаа.

Оранж

гоя бичиж.... хүнүүсээс гардаг уран үгс яг хаана нь байдийн бол? айн?

Света

Сина: Баярлалаа.

Чимгээ: Оюутан насандаа бас бужигнуулж явжээ. Хэ хэ

Оранж: ккк мэдкүмаа. Чинийх харин хаанаасаа гараадайнаа?

Гана

goy shuleg bna.........

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)